ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Өнөөдөр 2021.05.28. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандлаа, 20 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хорватад Зэвсэгт хүчний өдөр, Азербайжанд Бүгд найрамдах улсын өдөр, ОХУ, Беларусь, Киргизэд Хилчдийн өдөр, Филиппинд Төрийн далбааны өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, дуучин, кино найруулагч Сондра Локк, Австралийн поп дуучин Кайли Миноуг, Италийн жүжигчин Кьяра Мастроянни, Их Британийн жүжигчин Кэри Маллиган, Германы хаалгач Ханс Йорг Батт, Английн хөл бөмбөгч Кайл Уолкер, Францын хөл бөмбөгч Александр Лаказетт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2007: Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1863: Бостонд Америкт анх удаагаа зөвхөн өнгөт арьстай цэргүүдээс бүрдсэн хороо байгуулжээ.

1918: Армен улс тусгаар тогтнолоо зарлажээ.

Мөн оны энэ өдөр Азербайжан улс тусгаар тогтнолоо зарлаж, Азербайжаны Ардчилсан Бүгд Найрамдах Улс байгуулагдав.

1976: Москва хотод ЗХУ болон АНУ-ын хооронд энхийн зорилгоор газар доор цөмийн туршилт хийх гэрээ үзэглэжээ.

1993: Монако улс НҮБ-ын 182 дахь гишүүн болов.

Мөн оны энэ өдөр Эритрей улс НҮБ-ын гишүүн болжээ.

Энэ өдөр үс засуулвал өнгө зүс доройтно.

Эл өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хүүхэд үрчилж авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top