ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Өнөөдөр 2021.06.07. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 10 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилын хөлбөмбөгч Кафу, Америкийн хоккейч Майк Модано, сагсанбөмбөгч Аллен Изэйн Айверсон, жүжигчин Лариса Олейник, Оросын дуучин Глюкоза, Австралийн рэппер Игги Азалеа зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1962: БНМАУ Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд элсчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1919: Нью-Йоркт жолооны шалгалтад анх удаагаа бичгээр тест авах журам оруулжээ.

1929: Ватикан улс үүсгэн байгуулагдсан.

1960: Саудын Арабд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг зөвшөөрчээ.

1965: “Sony” корпорац гэрийн анхны видео магнитофоныг танилцуулжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр ан гөрөө хийх, байшингийн суурь тавих, мал, адгуус муулах, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, цөөрөм байгуулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top