ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Өнөөдөр 2021.06.08. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 10 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн далайн өдөр. Мөн Дэлхийн тархины хавдартай тэмцэх өдөр юм. Улс орнуудаас Перуд Инженерийн өдөр бол Орост Нийгмийн салбарын ажилтнуудын өдөр, Карелид Бүгд найрамдах улсын өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч Кинен Айвори Уэйанс, Английн рок дуучин Мик Хакнелл, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Жулианна Маргулис, дуучин Канье Уэст, Аргентины хөл бөмбөгч Хавьер Маскерано зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962: Лондоны “New Musical Express” цомгуудын анхны хит-парадыг гаргажээ.

1963: Америкийн зүрх судасны эмч нар тамхи татахын эсрэг анхны кампанит ажлаа эхлүүлжээ.

1964: Исланд улс “ЮНЕСКО”-гийн гишүүн болов.

1965: Америкийн «Фрито-Лей» болон «Пепси-Кола» компаниуд нэгдэж «PepsiCo» компанийг үүсгэсэн.

2011: Беларуст “Олон нийтийн сүлжээн дэх хувьсгал” нэрэн дор эсэргүүцлийн арга хэмжээ эхэлжээ.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Өнөөдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, зээл авах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул, овоо тахихад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top