ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Өнөөдөр 2021.06.09. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Канадын жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Майкл Жей Фокс, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Жонни Депп, Германы хөл бөмбөгч Мирослав Клозе, Америк, Израилийн жүжигчин Натали Портман, Английн жүжигчин Лорен Сока зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1963: Уинстон Черчилль АНУ-ын Хүндэт иргэн болжээ.

1969: Брайан Жонс “Роллинг Стоунс”-аас гарч буйгаа мэдэгдэж, түүний оронд Мик Тэйлор оржээ.

1993: АНУ-д Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” кино дэлгэцнээ гарсан байна.

1994: Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын нийслэлийг Алма-Атыгаас Астана руу шилжүүлэх талаараа мэдэгджээ. Казахстаны нийслэл Астана хот нь 2019 оноос Нур-Султан болсон юм.

1995: Украины Ерөнхийлөгч Леонид Кучма болон ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар Сочи хотноо Хар тэнгисийн флотыг хуваах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно.

Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Өнөөдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top