ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Өнөөдөр 2021.06.11. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гондураст Оюутны өдөр бол Бразилд Тэнгисийн цэргийн дурсгалын өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин Питер Динклэйж, Бразилын хөл бөмбөгч Вагнер Лав, Беларусын дуучин Дмитрий Колдун, Америкийн жүжигчин Шайа Лабаф, Испанийн жүжигчин Ивана Бакеро, Японы дуучин Аяака Сасаки, Ирландын боксчин Энди Ли зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1842: Николай Гоголийн алдарт «Амьгүй албат» олны хүртээл болжээ.

1889: Америкийн иргэн Жон Перди, Жэймс Садгвар нар эвхдэг сандлыг анх зохион бүтээсэн байна.

1940: Шинэ Зеланд, Австрали болон Өмнөд Африкийн холбоо Италид дайн зарлажээ.

1965: Английн хатан хаан II Элизабет “The Beatles” хамтлагийнхныг Британийн эзэнт гүрний одонгоор шагнажээ.

2010: ӨАБНУ-д хөл бөмбөгийн ДАШТ эхэлжээ.

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно.

Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Өнөөдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, хот балгад, цэрэг цагдаагийн үйл, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 12

Good morning !

0  |  0
Top