ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Өнөөдөр 2021.06.14. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа, 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Литвад өнөөдөр Итгэл найдварын өдөр бол Парагвайд Энхтайвны өдөр, ОХУ-д Цагаачлалын албаны ажилчдын өдөр.

Өнөөдөр Италийн рок дуучин Жанна Наннини, Америкийн жүжигчин, фотомодель Ясмин Блит, Германы теннисчин Штеффи Граф, Францын жүжигчин Луи Гаррель, Америкийн жүжигчин Дэрил Сабара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900 оны энэ өдөр Хавайн арлуудыг АНУ-ын газар нутаг гэж зарлажээ.

1942 оны энэ өдөр АНУ-д Уолт Диснейн “Бэмби” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарсан.

1965 оны энэ өдөр Боб Дилан Нью-Йоркт цахилгаан гитар ашигласан анхны бүтээл болох “Like a Rolling Stone”-оо гаргажээ.

1982 оны энэ өдөр Фолклендын дайн Их Британийн ялалтаар дуусжээ.

Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуган сэргээх, газар лусын зан үйл, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top