ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Өнөөдөр 2021.06.15. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн салхины өдөр. Коста Рикад энэ өдөр мод суулгах өдөр бол Италид Инженерийн, Их Британид Үндэсний шар айргийн, Азербайжанд Үндэсний авралын, Киргизэд Гал түймэртэй тэмцэх албаны ажилтнуудын өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч Оскар, Алтан бөмбөрцгийн шагналт Хелен Хант, жүжигчин Кортни Кокс, жүжигчин, рэпер О’Ши Жексон буюу Айс Кьюб, жүжигчин Кен Жонг, Нил Патрик Харрис, Германы хөл бөмбөгийн хаалгач Оливер Кан, Египетийн хөл бөмбөгч Мохамед Салах зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1924: “Форд” 10 сая дахь автомашинаа бүтээжээ.

1932: Болив, Парагвай улсын дунд дайн эхэлжээ.

1950: Баруун Герман Европын Зөвлөлийн гишүүн болсон.

1956: Жон Леннон, Пол Маккартни нар анх удаагаа уулзжээ.

1999: Бельгид “Кока-Кола” ундааны химийн найрлагаас нь болж худалдаалахыг хориглож байв.

2001: Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагджээ. Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистан улсын удирдлагууд ШХАБ-ыг үүсгэн байгуулсан билээ.

2008: Севастопольд хатан хаан II Екатеринагийн хөшөөний нээлт болжээ.

2009: Екатеринбургт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг нээв.

Өнөөдөр үс засуулбал эд, мал арвижна.

Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top