ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 06 сарын 16

Өнөөдөр 2021.06.16. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын африк хүүхдүүдийн өдөр. Аргентинд өнөөдөр Инженерүүдийн өдөр бол Өмнөд Африкт Залуусын өдөр.

Өнөөдөр Энэтхэгийн жүжигчин Митхун Чакраборти, Панамын боксчин, дэлхийн аварга Роберто Дуран, Оросын хөгжмийн зохиолч, Европын кино академийн шагналт Юрий Ханон, испани гаралтай Германы жүжигчин Даниэл Брюль, Их Британийн дуучин Жон Ньюмен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1903: “Форд мотор” компани үүсгэн байгуулагджээ.

Мөн АНУ-д “Пепси-кола” гэх худалдааны маркийг бүртгэжээ.

1913: Өмнөд Африкийн парламент өнгөт арьстнууд газар өмчлөхийг хориглосон байна.

1918: Зөвлөлт Орост цаазын ялыг албан ёсоор сэргээжээ.

1943: 54 настай Чарли Чаплин 18 настай Уна О’Нилтэй гэрлэжээ. Тэд 30 гаруй жил хамт амьдарч, найман хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн юм.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна.

Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдаж авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top