ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Өнөөдөр 2021.06.17. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа, 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдөр. Улс орнуудаас Латвид өнөөдөр Латви улсын өдөр бол Индонезид Хүүхдүүдийн өдөр.

Өнөөдөр Мексикийн дуучин, жүжигчин Саша Сокол, Энэтхэгийн теннисчин Леандер Паес, Америкийн теннисчин Винус Уильямс, Австралийн усанд сэлэлтийн тамирчин, Олимпын гурван удаагийн аварга Стефани Райс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934: Дэлхийд томоохонд тооцогдож байсан “АНТ-20” онгоцны анхны туршилтын нислэг болжээ.

1950: Чикагогийн мэс засалч Ричард Лоулер дэлхийд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг 45 минутад хийсэн байна.

1967: БНХАУ устөрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.

1982: АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр ЗСБНХУ-ыг харгис гүрэн гэж нэрлэжээ.

2000: Москвад болсон Их Британийн Элчин сайдын яамны шинэ барилгын нээлтийн ёслолд Их Британийн гүнж Анна, Гадаад хэргийн сайд Робин Кук нар ирж оролцжээ.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, шинэ гэр, байр авах, бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, зөвлөгөө хийхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top