ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Өнөөдөр 2021.06.18. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Хүний эрхийн өдөр бол Камбожид Хатан хааны төрсөн өдөр, Сейшелийн арлуудад Үндсэн хуулийн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, “Эмми”-гийн хоёр удаагийн шагналт Кэрол Кэйн, Италийн жүжигчин, модель Изабелла Росселлини, Америкийн рок хөгжимчин, “Guns N' Roses” хамтлагийн гишүүн Диззи Рид, жүжигчин Ким Диккенс, Канадын хоккейчин Мартен Сен-Луи, Оросын хөтлөгч, сэтгүүлч, нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1812: АНУ Их Британид дайн зарлажээ.

1907: Лондонд Жорж Бернард Шоу, Марк Твен нар уулзжээ.

1946: Италийг бүгд найрамдах улс гэж зарласан байна.

1959: Англиас АНУ-д анх удаагаа телевизийн нэвтрүүлэг дамжуулагджээ.

Мөн энэ өдөр пуужин тээвэрлэгч “Восток-Л” Зөвлөлтийн “Луна-2А” станцаас хөөрөв.

1960: Оросын долоо хоног тутмын “За рубежом” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

2006: Казахстаны анхны геостационар хиймэл дагуул Казсат Байконур сансрын станцаас хөөрчээ.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна.

Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарахад сайн. Харин мод суулгах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top