ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Өнөөдөр 2021.06.21. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын аавуудын өдөр. Мөн Олон улсын Йогийн өдөр.

Өнөөдөр Францын жүжигчин Жерар Ланвен, Америкийн кино найруулагч Стив Майнер, Лана Вачовски, “Лос-Анжелес Лейкерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрэнк Вогел, жүжигчин Жульетт Льюис, Крис Пратт, дуучин Лана Дель Рей, Францын хөл бөмбөгч Мишель Платини, Оросын улс төрийн зүтгэлтэн, Москва хотын дарга Сергей Собянин, Их Британийн ханхүү Уильям зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1907: “United Press International” мэдээллийн агентлаг үүсгэн байгуулагджээ.

1925: Москвад такси үйлчилгээ явж эхэлжээ. Анх Рено маркийн 16 автомашин таксинд явсан байна.

1970: Английн «The Who» рок хамтлагийн ахлагч Пит Таунсендийг нисэх онгоцны буудалд цагдаа нар болон Холбооны мөрдөх товчооны ажилтнууд терроризмийн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Пит Таунсенд “амжилтад хүрэх” гэсэн утгатай “бөмбөг хаях” гэсэн англи хэллэгийг хэлэхэд нь аюулгүй байдлын алба “бөмбөг” гэсэн үгийг нь л сонсоод баривчилсан байна.

2003: Берлинд “Modern Talking”-ийн сүүлчийн тоглолт болжээ.

2004: Дэлхийн анхны хувийн удирдлагатай сансрын хөлөг “SpaceShipOne” анх удаагаа сансарт хөөрөв.

2019: Минск хотод Европын хоёрдугаар наадмын нээлт болжээ.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно.

Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, гараг тахих, хүүхэд үрчилж авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, морь уралдах, хиншүү хярвас гаргахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top