ОЛОН ӨНГӨ: Тунгалаг нүдний тухай

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 20

Саяхан даа, олны танил нэгэн бүсгүй золгүйгээр амь насаа алдсан. Цахим ертөнцөөр “Эвий хөөрхий минь, хайран сайхан охин, сайн хүн байсан юм сан” гэсэн халаглал, харамсал, гашуудал ганихралын үг тасралтгүй урссан даа.

Олон зүйл хийхийг зорьж байсан охины хүсэл одоо тэнгэрт одсон ч хийж бүтээсэн нь чамгүй их ээ. Хүн гэдэг одогсдынхоо араас ил зарлан уйлж дуулахаасаа илүү дотроо нурж чимээгүй залбирч, дараагийн төрөлд нь буян санаж явах нь зөв. Тэр хүн хачин тунгалаг нүдтэй. Аливаад үнэн сэтгэлээсээ шатаж, асаж, урагдаж уйлж чаддаг хүн байсан юм.

Цахим давлагаагаар шуураад өнгөрсөн тэр их харамсал одоо мартагдаж тэр хүний тухай үнэн сэтгэлээсээ өмөлзөн дурсах нь хэд үлдсэн бол. Энэ бол биднийг ямар өнгөцхөн сэтгэлтэй, өөдгүй бэртэгчин болсныг харуулах нэгхэн жишээ.

Сайн, муу бүхий л мэдээлэл цахим ертөнцийн давалгаанд хуйлран эргэлдэж нэг хэсэг амтай бүхний ярианы сэдэв болж байгаад л мартагдчихдаг. Сэтгэлд үлдэцтэй өгөөж нь ховор. Энэ их давалгаанд хүн чанараа улам л гээж, хүүхэд шиг үнэн сэтгэлээсээ шаналдаг нь ч цөөрсөн юм шиг.

Би хэзээ хамгийн сүүлд хэзээ уйллаа гэж та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Уйлах чинь хүн гэдгээ мэдрэх ганцхан боломж ч юм шиг. Хөндүүрлэм, эмзэглэм, шархирам тийм мэдрэмжээр цурхиртал уйлаад сэтгэлээ онгойсны дараа ертөнцийг харах ч тунгалаг л байдаг даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 Хуваалцах

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 21

Уйлахыг уриалж байдаг үхэрнүүдийн сэтгэл зүй нэг иймэрхүү дорой шинжтэй байх юм даа. Хүн дүрстэй малнууд.

0  |  0
irgen(64.119.25.58) 2021 оны 06 сарын 20

utga ni yag yu ve, uil gd bga yum uu, oilgosongui.

0  |  0
Top