ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Өнөөдөр 2021.06.22. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 03 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эл Салвадорт Багш нарын өдөр бол Хорватад Фашистын эсрэг тэмцлийн өдөр, Беларуст Аугаа их эх орны дайнд оролцсон хүмүүсийг дурсах өдөр.

Өнөөдөр Америкийн поп дуучин, жүжигчин, Грэмми, Тони, Эммигийн шагналт Синди Лопер, Австралийн бас гитарчин, INXS рок хамтлагийн гишүүн Харри Бирс, Америкийн жүжигчин Трэйси Поллан, зохиолч Дэн Браун, Германы кино найруулагч Уве Болл, Францын жүжигчин Эммануэл Сенье зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1910: Европт анхны агаарын зорчигч тээврийн шугам Фридрихсхафен-Дюссельдорф чиглэлд нээгджээ.

1915: Австри, Германы цэргүүд Львов хотыг эзэлжээ.

1973: Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман улс НҮБ-ын гишүүн болжээ.

1999: Филиппинд галт уул дэлбэрэв.

2009: Ингушетийн Ерөнхийлөгч Юнус-бек Евкуровыг хулгайлж, шархдуулсан байна.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Зуны туйл эхлэх улирал 11 цаг 57 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top