ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Өнөөдөр 2021.06.30. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ӨАБНУ-д Залбирлын өдөр, Конгод Тусгаар тогтнолын өдөр, Израилд Тэнгисийн цэргийн өдөр, Суданд Хувьсгалын, Доминиканд Багш нарын өдөр.

Өнөөдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Леонард Уайтинг, Английн жүжигчин Руперт Грейвс, Америкийн боксчин Майк Тайсон, жүжигчин Моника Поттер, Германы авто уралдаанч Ральф Шумахер, Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1894: Лондонд алдарт Тауэр гүүр нээгджээ.

Мөн Солонгос Хятадаас тусгаар тогтносон.

1936: Маргарет Митчеллийн “Салхинд туугдагсад” романы анхны хэвлэлт гарчээ.

1964: Сарны зургийг анх удаагаа ойрын зайнаас авчээ.

1970: Их Британи, Дани, Норвег, Ирланд улс Люксембургт Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх талаар хэлэлцэж эхлэв.

1997: Их Британид Харри Поттерын тухай анхны ном гарчээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх,

гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top