ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Өнөөдөр 2021.07.01. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Арменид Прокурорын ажилтны өдөр, Бурундид Тусгаар тогтнолын өдөр, Болгарт Залуучуудын баяр, Канадад Канадын өдөр, Хятадад Коммунист нам байгуулагдсан өдөр.

Өнөөдөр Канадын модель Памела Андерсон, Английн жүжигчин Ханна Мюррей, эдийн засгийн Нобелийн шагналт Майрон Шоул, Чехийн сэтгэл зүйч Станислав Гроф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1877: Талбайн теннисний Уимблдон тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ. Тэмцээний тасалбар нэг шиллингийн үнэтэй байсан. Тэмцээнд Спенсер Гор түрүүлэв.

1890: Англи болон Герман улс Африк тив дэх эзэмшлүүдээ хуваан авчээ.

1921: Шанхайд Хятадын Коммунист нам үүсгэн байгуулагджээ.

1923: Канадад хятад иргэдийг оруулахыг хориглосон хууль батлагдав. Канадын хятадууд энэ хуулийг “Доромжлолын хууль” гэж нэрлэдэг.

1997: Хонконг дахин Хятадын мэдэлд шилжжээ.

1999: Шотландын парламент 300 жилийн дараа дахин хуралджээ.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top