ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Өнөөдөр 2021.07.05. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандлаа, 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Арменид Үндсэн хуулийн өдөр, Аргентинд Хүүхдийн баяр, Алжир,  Венесуэл, Кабо-Верде улсуудад Тусгаар тогтнолын баяр.

Энэ өдөр Аргентины хөл бөмбөгч Эрнан Креспо, Английн эдийн засагч, Нобелийн шагналт Жеймс Миррлис, Америкийн жүжигчин Эди Фалко, Хятадын теннисчин Жэн Зе, Америкийн супер модель Шон О'Прай, Японы манга зураач Рүсава Рүка нарын төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1955: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 161 дүгээр тогтоолоор Цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам байгуулах шийдвэр гаргажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:        

1809: Австрид Ваграмын тулаан болж, Наполеон Бонапарт Австрийн цэргийг бут цохижээ.

1811: Испани улсын Өмнөд Америк дахь колони улсуудаас Венесуэл хамгийн анх тусгаар тогтнолоо зарлажээ.

1841: Английн бизнес эрхлэгч Томас Кук дэлхийд анхны аялал жуулчлалын агентлаг нээсэн байна.

1940: Америкийн Ерөнхийлөгч Рузвельт Японы бараанд хориг тавьжээ.

1954: ВВС телевизийн анхны мэдээний нэвтрүүлэг гарчээ.

Мөн энэ өдөр Элвис Пресли анхны дуугаа зохиосон байна.

1994: Хятадад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хоригложээ.

1999: Куба улс 40 жилийн эдийн засгийн хоригийн хохирол гэж Америкаас 181 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.

2003: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас САРС буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин тархсаныг албан ёсоор зарлав.

2009: Хятадын Шинжаанд нутгийн уйгур иргэд хятадуудтай мөргөлдөж, 179 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлж ирнэ.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top