ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Өнөөдөр 2021.07.06. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Үндэсний шарсан тахианы өдөр бол Перуд Багш нарын өдөр, Казахстанд Нийслэл хотын өдөр.

Энэ өдөр 14 дүгээр далай лам, Нобелийн энх тайвны шагналт Тэнзин Гьяцо, Америкийн жүжигчин Нед Битти, Сильвестр Сталлоне, Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш, Францын жүжигчин Натали Бай, Австралийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Жеффри Раш, Америкийн рэппер 50 Cent зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921: Ардын журамт цэрэг, улаан Орос цэргийн хамтаар нийслэл хүрээнд орж иржээ.

1940: БНМАУ-ын 23 дугаар Бага хурал хуралдаж, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар Г.Бумцэндийг, Ерөнхий сайдаар Х.Чойбалсанг тус тус томилжээ.

1960: БНМАУ-ын Ардын Их хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн I чуулган чуулж, шинэ Үндсэн хууль батлав. Энэ нь хувьсгалаас хойш баталсан гурав дахь Үндсэн хууль юм. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top