Дэлхийн бусад улс үндэстэн, хотын хувийн хэвшлийн ажилтнаас эхлээд төрийн ажилтан хүртэл унадаг дугуй хэрэглэж хэвшсэн байдаг. Тэгвэл Баянзүрх дүүрэгт энэ жилдээ багтааж 6.5 км дугуйн замтай болгохыг зорьж, иргэдээ эдийн засгийн хэмнэлттэй, эрүүл мэндэд ээлтэй, зөв амьдралын хэв маяг руу уриалсан "Эрүүл мэндийн зам"-тай болгохоор зорьж ажиллаж байна.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 1,3,4,5,6,13,14,22 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө МУБИС-ийн уулзвараас Зүүн 4 зам хүртэлх 1,5 км, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын уулзвар хүртэлх 2,3 км дугуйн зам шинээр хийх ажил үргэлжилж байна.
Хийж гүйцэтгэсэн ажлын хувьд тохиромжгүй хөрс хуулсан, хог хаягдлыг ачиж, хуучин явган замын хавтанг өмчлөгч талд нь шилжүүлэн, далангийн индүүгээр суурь хөрс хүчитгэж замын 1 дүгээр үе дайрган суурийг хийж, хучилтын ажлыг эхлүүлээд байна.
Уг ажлыг “Драгон Бридж” ХХК хийж гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Yavgan hunii zamgui bolgoj boljiigamuu?
Yavgan hunii zamgui bolgoj boljiigamuu?