Баянзүрх дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сансарын туслах замын засвар арчилгаа олон жил хийгдээгүй, эвдрэл ихээр үүссэний улмаас явган зорчигч болон автомашинтай иргэдийн хувьд хүндрэлтэй байсан.
Дүүрэг, хорооны зүгээс Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүсэлт гаргасны дагуу Петровис шатахуун түгээх станцаас зүүн тийш 325 метр замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.
Одоогоор хэсэгчлэн нээсэн байгаа бөгөөд явган замыг нөхөн сэргээх ажил хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )