БЗД: Өнгөрсөн жилээс 74 мянгаар их буюу 214 мянган шахмал түлш нөөцөлнө

2021 оны 08 сарын 20

Сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд ажлын явц  45 хувьтай үргэлжилж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өмнө жилээс 74 мянгаар их буюу 214 мянган шахмал түлш нөөцөлнө. Халаалтын улиралд сайжруулсан түлшний үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор түлшний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41,5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.

Мөн борлуулалтын цэгийн тоог 214 болгон нэмэгдүүлэх саналыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт хүргүүлжээ. Түүнчлэн урьд жилүүдэд сайжруулсан тулшийг буруу ашигласнаас хүний амь нас эрсдэх аюул нүүрлээд байсан бол түлш ашиглахтай холбоотой сургалтыг 8 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, иргэдийг хамруулахаар болж байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэлд анхаарах ёстой гол асуудлуудын нэг бол замын хальтиргаа гулгаа арилгах давс болон давс цацах төхөөрөмжийн асуудал юм. Үүнд 69 тн давс нөөцлөөд байгаа бол өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан давс цацах төхөөрөмжийг дүүргээс гаргаж ажиллахаар болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top