Лүнгийн зам эвдэрсэн тул шүүх хуралд очих боломжгүй гэж тайлбарлажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал, Д.Сайнбаяр нарын зургаан хүнийг Авлигатай тэмцэх газраас шалгасан байдаг. 

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэднийг мэдлээ урвуулж, “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас 100 сая төгрөгийн хахууль авсан гэж үзсэн.  

Тэгвэл энэ сарын 24-нд гэм буруугийн шүүх хурал товлогдсон боловч хурлыг есдүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаж, шүүгдэгч Д.Сайнбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор болсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Сайнбилэг Төв аймаг Лүнгийн зам эвдрэлтэй тул шүүх хурлын цагт амжиж очих боломжгүй гэх тайлбарыг өгсөн байна.  Мөн бусад шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаас ийнхүү хурал хойшлогджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(192.82.85.60) 2021 оны 08 сарын 26

Mongotei ulsuud yaahceedee

0  |  0
зочин(192.82.80.66) 2021 оны 08 сарын 26

шүүхэд томорч болохгүй дээ ял авна

1  |  0
Top