БЗД: Есдүгээр сардаа багтааж гурван төрлийн өглөөний гудамжтай болно

2021 оны 08 сарын 31

Та бидний хэлж заншсанаар 3 өндрөөс Арслантай гүүр хүртэл 3 төрлийн өглөөний гудамжийг 9-р сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

3 өндрийн талбайд "Бизнесийн гудамж", Бөхийн өргөөний урд талбайд "Залуучуудын гудамж", цаашлаад арслантай гүүр хүртэл "Ахмадын гудамж" гэж 3 төрөл байх юм.

Гурван гудамжны хувьд өөрсдийн гэх өнгө аяс, онцлогийг шингээсэн, дан ганц зун цагт ажиллаад байхгүй. Хавар, Намар, Өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалт хийгдэнэ. "Өглөөний гудамж" хийж буйн гол зорилго бол Монголчуудыг Эртэч болгож, иргэдийг өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгах. Үүнд Аж ахуй нэгжүүдийн дэмжлэг маш чухал. Тиймээс Аж ахуй нэгжүүд бүгд дэмжээд өгөөрэй гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.184) 2021 оны 08 сарын 31

Өглөөний гудамж хэрэгтэй бна уу түгжрэлийг шийдэх хэрэгтэй бна уу хотын дарга дуракуудаа

0  |  0
Top