Иргэд өөрт ойр НҮТ-өөс гадаад паспорт авах боломжтой

2021 оны 09 сарын 02

Нийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттой холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрт ойрхон цэгээсээ гадаад паспортоо захиалга болон бусад үйлчилгээг авах юм.

Мөн “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ шинэчлэн тогтоох тухай” тогтоол гарч, энэ оны 7-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Тухайлбал анх удаа гадаад паспорт авч байгаа бол 12500 төгрөг төлөх юм.

Шинээр авч байгаа, хаясан гээсэн, гэмтээсэн гээд олон тохиолдлууд байгаа. Анх авч байгаа, хуудас болон хугацаа нь дууссан иргэдийн хувьд үйлчилгээний хураамж 12500 төгрөг,  бичилтийн хөлс 15000 төгрөг болсон. Хугацаанаас өмнө хаясан гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд үйлчилгээний хөлс нь 25000 төгрөг, бичилтийн үнэ 15000 төгрөг болж өөрчлөгджээ.

Нийслэлийн 9 дүүрэг буюу нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс иргэний буюу гадаад паспортын үйлчилгээг авч байгаа. Мөн E-Mongolia үйлчилгээнээс гадаад паспорт хаясан гээсэн, үрэгдүүлсэн буюу дахин дахин захиалан авч байгаа.

E-Mongolia аппликэйшн төрийн үйлчилгээний 26 төрлийн лавлагаа өгч эхэлсэн. Ингэснээр иргэд дуртай газраасаа буюу өөрт ойрхон цэгээсээ гадаад паспортоо захиалах боломжтой болсон гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top