Дарь-Эхийн 50 ортой эмнэлэгийг яаралтай ашиглалтанд оруулж, ор дэлгэнэ

2021 оны 09 сарын 02

Баянзүрх дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан дүүргийн Эрүүл мэнд 10 дугаар төвд ажиллаа.

Энэ долоо хоногт багтааж дархлуужуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй 12-17 насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж, багш ажилчдыг 3 дугаар тунд хамруулж дуусгахыг анхааруулсан юм.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 3 дугаар тунг хийж эхэлсэнтэй холбогдуулан бүх цэгүүдэд ачаалал харьцангүй өндөр байгаа тул боловсролын байгууллагын ажилчид болон сурагчдад дархлаажуулалтын цэгийг тусад нь гаргаж өгөхөөр шийдвэрлэжээ.

Түүнчлэн халдварын тохиолдол нэмэгдэж буй эрсдэлт нөхцөлд түргэвчилсэн шинжилгээ болон PCR шинжилгээний оношлуурыг нэмэгдүүлэх, танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн халдвар судлаач мэргэжилтнийг сургууль, цэцэрлэгүүдэд арга зүйн зөвлөгөөг өгч ажиллуулах чиглэл өглөө.

Сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Дельта вирус, томуугийн дэгдэлт үүсэх зэрэг эрсдэлүүдийг тооцож, эрсдэл багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлэн Дарь-Эхэд байршилтай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар 50 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж нэмэлтээр ор дэлгэж, Коронавирусын тархалтын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллахаар болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top