Гарааш буулгасан талбайн 70 хувьд ногоон байгууламж 30 хувьд авто зогсоол байгуулна.
Баянзүрх дүүргийн 18-р хороонд байрлах зөвшөөрөлгүй 53 гараашийг буулгаж, ногоон байгууламж, явган хүний зам талбай хийхээр төлөвлөсөн. Уг ажил 8-р сарын 31-ээс эхэлсэн. Өнгөрсөн гурван хоногт суурийг зөөж, талбайг цэвэрлэсэн бол өнөөдрөөс /2021.09.03/ тохижилтын ажил эхэлж байна. Өмнө нь явган хүний зам, талбай байхгүй, зорчиход хүндрэлтэй байсан.
Тэгвэл явган хүний зам, иргэдийн хамгийн их хүлээж байгаа ногоон байгууламж, мөн тодорхой хэсэгт авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Харин оршин суугчдын зүгээс нийт талбайн ихэнх хувьд ногоон байгууламж хийх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу дүүргийн удирдлагууд 18-р хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол хийнэ гэдгийг хэллээ. Мөн төлөвлөлтийн зураг гарсаны дараа иргэдэд дахин танилцуулж, саналыг тусгана гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )