Монголын АРМИ хүчин чадлаараа 101-д жагслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Дэлхийн улс орнуудын цэрэг, армийн салбарын хүчин чадлыг илтгэдэг "Global Firepower Index-2021" чансаа шинэчлэгдэн гарлаа.

Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хүчтэй армиар АНУ-ын зэвсэгт хүчин нэрлэгдсэн бол ОХУ хоёрт, БНХАУ-ын арми гуравт жагсжээ.

Энэхүү чансааг тухайн орны Зэвсэгт хүчний техник хэрэгсэл, цэргийн тоо, санхүү зэрэг нийт 50 үзүүлэлтээр гаргадаг. Төв Азийн орнуудаас Узбекистан хамгийн өндөр буюу 51 дүгээр байр эзэлсэн бол Казахстан 61, Афганистан 75, Туркменистан 86, Кыргызстан 93, Тажикистан 99-д бичигдсэн байна.

Монгол Улсын арми энэ жил дээрх үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 101-д жагслаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top