Энхийг сахиулагчид үерийн голомтод ажиллаж байна

2021 оны 11 сарын 09

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын хэмжээнд сүүлийн гурван жил дараалан үерийн гамшиг нүүрлэж байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар тус улсын 10 мужийн найм нь үерт нэрвэгдэн Жонглэй болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Юнити мужад хамгийн их хохирол амсжээ.

Энэхүү үерийн гамшигт өнөөдрийн байдлаар 800000 орчим хүн нэрвэгдсэн бөгөөд цаашид гамшигт өртөж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Ажиллагааны газар оронд орон нутгийн хүн амын 80 орчим хувь нь хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай төдийгүй тус улсын цагийн байдал, эдийн засгийн уналт болон коронавирусын халдварт өвчин ихэссэн зэрэг нь иргэдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж байгаа юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь эх орондоо буцсан энэ үед батальоны хариуцлагын бүсэд үерийн түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж, НҮБ-ын бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангахын тулд үерээс хамгаалах далан босгох, иргэдийн нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байна.

ЗХЖШ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top