Японы Элчин сайд ЖУГАМО нийгэмлэгийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

ЖУГАМО нийгэмлэгийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч А.Амарбаяр, Гүйцэтгэх захирал З.Сугар болон Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хүлээж авч уулзлаа.

Уулзалтад ЖУГАМО нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс гадна Элчин Сайдын Яамны Сайдын Зөвлөх Кикүма Шигэрү, 2-р нарийн бичгийн дарга Ито Ёрико, 3-р нарийн бичгийн дарга Катанода Томоки, Атташе Макиши Томоко нар оролцсон бөгөөд Жугамо нийгэмлэг болон Элчин Сайдын Яамын цаашдын хамтын ажиллагаа, хоёр орны дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойтой холбогдуулан явуулах үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр олон асуудал хөндөж ярилцсаны дотор

- JDS, Ёнэяма тэтгэлгийн сан, Шинэ Монгол сургуулийн төгсөгчид зэрэг сүүлийн жилүүдэд олон шугамаар Японд очиж суралцаж буй нийт Японд төгсөгчдийг нэгтгэх, холбоо харилцааг сайжруулах,

- Хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжсэн, холбосон үйл ажиллагааг зохион байгуулах,

- Японд төгсөгчдийн амжилтыг Монголын төдийгүй Японы нийгэмд таниулах, сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж, цаашид олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top