Энэ сарын 26-30-нд ОХУ-ын Красноярск хотод чөлөөт бөхийн Гран-при Иван Ярыгин тэмцээн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 65, 79, 125 кг, эмэгтэй 53, 57, 62 кг-ын барилдаанууд эхлэнэ.
Нэгдүгээр сарын 28
Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. 19.15 цагаас эхлэнэ.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Занабазар, эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Мөнхгэрэл, 55 кг-д өсвөр үеийн Азийн аварга Б.Марал, 59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 65 кг-д 2021 оны Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг нар 12.00 цагаас дагах барилдаан хийнэ.
Финалын барилдаан
Эрэгтэй
57 кг. Ахмед Идрисов - Рамиз Гамзатов
61 кг. Федор Балтуев - Абасгаджи Магомедов
70 кг. Виктор Рассадин - Анзор Закуев
Эмэгтэй
50 кг. Анжелика Федорова - Надежда Соколова (хоёул ОХУ)
55 кг. Екатерина Исакова - Ирина Ологонова (хоёул ОХУ)
59 кг. Жаргалма Цыремпилова (ОХУ) - Татьяна Колесник (Азербайжан)
65 кг. Форрест Молинари - Эмма Патрисия Брунтил (хоёул АНУ)
Сэтгэгдэл ( 0 )