Брэд Питтийн болзооны талаарх үнэн

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

58 настай Холливудын  алдарт жүжигчин Брэд Питт гэрлэлтээ 2016 онд цуцлуулсан. Үүнээс хойш хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдсон ч удаан хугацааны харилцаа үүсгэж чадаагүй.

Харин энэ удаад тэрбээр 35 настай Шведийн дуучин Ликке Литэй нэр холбогдоод байгаа бөгөөд эх сурвалжууд тэднийг хамт оройн зоог барьсан хэмээсэн. Удалгүй энэхүү мэдээллийг худал болохыг батласан бөгөөд тэднийг хэдэн жилийн өмнө л танилцаж байсан, ойрын хоёр жилийн турш огт тааралдаагүй" хэмээжээ. 

Мөн эх сурвалжийн дурдаж буйгаар Брэд Питт дахин алдартай бүсгүйчүүдтэй болзох бодолгүй байгаа, дахин гэрлэх хүсэл, төлөвлөгөө огт байхгүй байгаа" гэжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top