.png)
"Aquaman" киноны гол дүрийн жүжигчин Жейсон Момоа эхнэр Лиса Бонетоосоо салан Лос Анжелес дахь найзынхаа гэрийн гадаа амьдрах болжээ.
750 мянган ам.доллараар үнэлэгдэх Ford RV маркийн машиндаа амьдрах болсон тэрбээр эхнэр хүүхдүүдийнхээ амьдарч буй Топанга толгодоос холгүйхэн найзынхаа хашаанд амьдарч байгаа аж.
.png)
Өмнө нь түүний амьдарч байсан байшин 3.5 сая ам.доллараар үнэлэгддэг байсан. Зарим хүмүүс түүний амьдрал огцом уруудсан гэж бодож байж болох ч амьдарч буй машин нь захиалгаар хийгдсэн тансаг зэрэглэлийн машин гэнэ.
.png)
Тэрбээр энэхүү машинаа 2018 оноос хойш ашиглаж байгаа аж. "Aquaman" киноны зураг авалтын үеэр зочид буудалд байрлахын оронд далайн эрэг дээр уг машинтайгаа байрлахыг сонгож байсан тэрбээр ийнхүү тансаг зэрэглэлийн хувийн амралтын газрын залуу болжээ.

Сэтгэгдэл ( 0 )