Рианнагийн болзооны түүх | Дрэйкээс Эйсап Роки хүртэл

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Барбадосын гүнж гэгддэг дуучин Рианна эцэст нь жинхэнэ хайраа олжээ. Өөрийг нь энэ дэлхий дээрх цорын ганц эмэгтэй гэдгийг мэдрүүлдэг Эйсап Рокиг сонгосон хэмээсэн тэрбээр тун удахгүй амаржих гэж буйгаа зарлан багагүй дуулиан дэгдээлээ.

Үүнээс өмнө бүтэлгүй хайр дурлалын романстай учирч явсан түүний болзоот залуусын жагсаалтыг Page Six сайт гаргажээ. 

Крис Браун

Тэд 2007-2009 оны хооронд болзож байсан. Чамгүй дуулианы дараа хоёр тийш болсон хосууд 2013 онд харилцаагаа эргэн сэргээсэн ч амжилт олоогүй юм. 
 

 

Мэтт Кэмп 

Крис Браунаас салсны дараа тэрбээр мэргэжлийн бейсболын тамирчин Мэтт Кэмптэй болзож эхэлсэн юм. Хосууд 2009 оны сүүл үеэс болзсон ч 2010 оны арванхоёрдугаар сард завгүй цагийн хуваарийн улмаас хоёр тийш болжээ. 
 

Керим Бензема

Хөлбөмбөгийн тамирчин Керим Бензема Рианна нар 2015-2017 оны хооронд болзож байсан гэх мэдээлэл бий. Реал Мадрид дахь шөнийн цэнгээний газарт байхдаа танилцаж байсан тэд завгүй цагийн хуваарийн улмаас, мөн Крис Брауныг мартаж чадахгүй байгаа гэх шалтгааны улмаас хоёр тийш болжээ. 
 


Луис Хэмилтон 

Тэд 2015 оны үед ердөө нэг сар хүрэхгүй хугацаанд болзжээ.

"Формула-1"-ийн нисгэгч залуутай ийнхүү болзсон нь Керим Бензема дуучин бүсгүйн хувьд тийм ч чухал биш гэдгийг илтгэж байсан гэдэг.

Луис Хэмилтон болон Рианна нар шөнийн цэнгээний газар байхдаа папарацичдын дуранд өртсөн бөгөөд тун удалгүй болзохоо больсон байна.
 


Трэвис Скотт 

Луйс Хэмилтоноос салснаас сарын дараа дуучин бүсгүй Трэвис Скоттой болзож эхэлсэн гэдэг. Мөн л богино хугацаанд уулзаж байсан тэд харилцаагаа нууцалж байсан ч папарацичдын дурангаас мултарч чадаагүй юм. 
 


Леонардо Ди Каприо

2016 оны 1-р сард нэгэн шөнийн клубт тэднийг үнсэлцэж байсан гэдгийг батлах хүмүүс байдаг ч албан ёсны эх сурвалжууд "тэд ердөө найзууд" гэх хариултыг өгсөн байдаг.

Гэсэн мөн оны дөрөвдүгээр сард Coachella наадмыг үзэхээр хамтдаа ирсэн тэднийг болзож буй гэх яриа дэлхий даяар тархсан билээ. 
 


Дрэйк

Тэд болзохын зэрэгцээ ажил хэргийн тал дээр ч сайн хамтрагчид байсан. Тэдний харилцааны тухай цуурхал 2016 оноос хойш гарч эхэлсэн.

Хосууд бие биедээ хайртай байсан ч 2018 онд өгсөн ярилцлагадаа найз нөхөд байх замыг сонгосон хэмээн мэдэгдсэн байдаг. 
 

Хассан Жамел

Тэд 2017-2020 он хүртэл гурван жилийн хугацаанд болзож байжээ. Саудын Арабын бизнесмэн болон дуучин бүсгүй нарын харилцаа элдэв төрлийн дуулиан шуугиангүй нам гүм үргэлжилсэн. Гэсэн ч тэд амьдралын өөр хэв маягтай байсан тул харилцаагаа цааш үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан тул хоёр тийш болсон хэмээн ойрын эх сурвалжууд дурджээ. 
 


Эйсап Роки 

Рианна Жамелаас салсан даруйдаа Эйсап Рокитой болзож эхэлсэн гэхэд болно. 2021 оны 5-р сард хамгийн анх харилцааныхаа тухай ам нээсэн. Энэ үеэр Эйсап Роки дуучин бүсгүйг насан туршдаа хайрлах заяаныхаа хань гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн. Хосууд орон нутгийн цагаар өнөөдөр тун удахгүй мэндлэх бяцхан үрийнхээ тухай баярт мэдээг дуулгасан билээ.

Тийм ээ, эцэст нь Рианна жинхэнэ хайраа олжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.234.135.85) 2022 оны 02 сарын 03

Hvnii amidral busdad yamar hamaatai ve

1  |  0
Top