
Хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа гэх тооцоо гарчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээнээс харахад 2021 онд мөс цөмрөх 16 тохиолдол гарч 4 хүн амь насаа алдсан бол 2022 оны нэгдүгээр сард 7 удаа мөс цөмрөх тохиолдол гарсан ба хүний амь нас эрсдээгүй байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )