Кэти Пэрригийн ковидын тест бүхий ӨВӨРМӨЦ гоёл

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

Ковидын үед гар ариутгагч, амны хаалт зэрэг нь төрөл бүрийн загвар хийцтэй болсон. Харин ковидын тест ээмэг болно чинээ хэн санах билээ.

Энэхүү бүтээлийн зургийг дуучин Кэти Пэрри өчигдөр "Saturday Night" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохынхоо өмнөхөн өөрийн инстаграм хуудаснаа нийтлэжээ. "Би цэвэр" хэмээх тайлбартай оруулсан уг зураг багагүй шуугиан дэгдээсэн бөгөөд үүнийг "Omicron Couture" хэмээн нэрлэсэн байна. 

 

 

Уг ээмгийг Испани улсын 21 настай оюутан охин илгээжээ. Энэхүү ээмгийг хийх санаагаа Крисмасийн баярын үеэр олсон гэнэ.  Улаан өнгийн өмсөх зүйл хараахан олоогүй байсан тэрбээр ковидын тестээ хармагцаа ээмэг хийхээр шийдсэн аж.

Түүний өвөрмөц ээмэг бүхий зураг инстаграмд байршсан даруйдаа 15000 гаруй лайк цуглуулж чадсан бөгөөд Кэти Перригийн стилистийн нүдэнд ч мөн өртжээ. Ийнхүү тэрбээр дуучин бүсгүйд хэд хэдэн загварын ээмэг захиалан илгээмжээр авсан байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top