Чэннин Татум MARVEL-ийн кинонуудыг үзэж чаддаггүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

Жүжигчин Чэннин Татум Mарвелийн супер баатартай кинонд тоглох мөрөөдөл нь биелэх боломжгүй болсноос үүдэн цочролд оржээ.

2009 оноос хойш Гамбитийн дүрийг бүтээхээр төлөвлөн бэлдэж байсан тэрбээр удаа дараа бүтэлгүйтсэн.  2014 оны үед тус дүрийг бүтээхээр албан ёсоор гарын үсэг зурсан ч харамсалтай нь нээлтийн тов мөн л хойшлогдсон юм.

Хамгийн сүүлийн байдлаар тус киног 2020 оны 3-р сард гаргахаар төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч 2019 онд "Disney" кино компани "21st Century Fox"-ийг худалдаж авсны дараа тус кино гарах хуваарийг албан ёсоор цуцалсан байна.

Үүнээс үүдэн сэтгэл санааны томоохон цохилтод орсон жүжигчин Чэннин Татум одоог хүртэл Марвелийн супер баатартай ямар ч киног үзэж чаддаггүй трауматай болсон аж. Урт хугацаанд тус дүрийг бүтээхээр бэлдсэн түүнд энэхүү үйл явдал яг л удаан хугацаанд найзласан найзаа алдсан мэт хүнд мэдрэмж өгч, сэтгэлд нь гүн шарх үлдээсэн гэнэ. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top