"Big Bang" хамтлагийн гол реппэр Топ "YG"-тэй хийсэн гэрээгээ цуцлахаар болсноо зарлалаа.
2006 онд дебютээ хийж байсан тус хамтлаг дөрвөн жилийн дараа эргэн ирэлтээ хийх гэж байгаа бөгөөд ирэх хавар шинэ кпипээ цацах төлөвлөгөөтэй байгаа аж. Уг эргэн ирэлтийн дараа хамтлагийн гол реппэр Топ агентлагтайгаа хийсэн гэрээгээ цуцлахаар болжээ. Тэрбээр цаашид артист болон бизнесмен чиглэлээр түлхүү ажиллах бөгөөд хүссэн үедээ хамтлагийн үйл ажиллагаанд оролцох тусгай эрхтэй үлдэх гэнэ.
Хамтлагийн экс гишүүн Сын Ри 9 төрлийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөн 1.6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )