Кэни Уэст Жулиа Фокс болон түүний найзуудад "Hermes"-ийн цүнх бэлэглэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Жүжигчин Жулиа Фоксийн 32 насны төрсөн өдөр саяхан болж өнгөрсөн. Энэ үеэр түүний найз залуу Кэни Уэст Фокс болон түүний найзуудад алдарт "Hermes" брэндийн Биркин загварын цүнхнээс нийтдээ 5-ийг бэлэглэжээ. 

Уг цүнх нь хамгийн үнэтэй цүнхнүүдийн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг бөгөөд 9.000 ам.доллараас эхэлдэг. Хамгийн үнэтэй зарагдаж байсан загвар нь “Hermès Himalaya Birkin” бөгөөд 380 мянган ам.доллар хүрч байжээ. 

 

 

Бүх цүнхээ гар аргаар үйлдвэрлэгдэг тус брэнд цүнх захиалгаар хийхээ больсон. Нэг цүнх хийхэд ойролцоогоор 48 цагийг зарцуулдаг бөгөөд дэлгүүрт ороод хүссэн загвараа худалдан авна гэдэг тийм ч амар зүйл биш. Жүжигчин бүсгүйд бэлэглэсэн загвар бол Birkin 25. Уг загвар хаанаас авснаасаа шалтгаалан 9000-25000 ам.доллараар үнэлэгддэг байна. Кэни Уэст өмнө нь Ким Кардашъяанд Birkin 40 загварыг нь бэлэглэж байсан бөгөөд өөрөө ч мөн уг брэндийн үнэнч хэрэглэгчдийн нэг аж. 

 

 

Өмнө нь реппэр Кэни Уэст жүжигчин бүсгүйд зочид буудлын өрөө дүүрэн хувцас бэлэглэж байжээ. Нийтдээ 40 төрлийн сэт хувцас байсан бөгөөд нийтдээ 85.000-100.000 ам.доллараар үнэлэгдэх аж. Үүнээс жүжигчин бүсгүй ердөө 6 ширхэг хувцас сонгон авч болзооныхоо үеэр өмсөж байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top