Дэлхий дахинаа алдартай болсон "BTS" хамтлагийн ахлагч RM Бээжингийн олимпын эрэгтэйчүүдийн 1000 метрийн шорт трекийн төрөлд өрсөлдсөн Хван Де Хёныг дэмжиж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Харин түүний энэхүү үйлдэл Хятадын фенүүдэд нь таалагдаагүй аж.
Тэд BTS хамтлагийн инстаграм хуудсанд үзэн ядсан сэтгэгдэл ихээр бичиж дууг нь сонсохгүй байх хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

Тус тэмцээний хувьд дэлхий тун ч маргаантай асуудал хэвээр байгаа. Олимп зохион байгуулж байгаа улсын тамирчид шударга бус өрсөлдөж байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа ч энэ нь зөвхөн спорт сонирхогчдын асуудал нэгэнт биш болжээ.
자, 잘 봐봐 누가 패널티를 받아야하는지
— 콩순이 (@b_kongsoon) February 7, 2022
중국이 한국 무릎을 짚었지? pic.twitter.com/0K4GKD9kvI
Учир нь Солонгос хамтлагт багтдаг Хятад гишүүдэд ч мөн Солонгосын иргэдээс дарамт шахалт ихээр ирэх болсон аж.
"Aespa" хамтлагийн Хятад гишүүн Ningning төрөлх улсынхаа тамирчинд алтан медаль хүртсэнд баяр хүргэсэн сэтгэгдэл бичсэн. Энэ нь мөн л Солонгос фенүүдэд нь таалагдаагүй бөгөөд түүнийг эх орон руугаа буцаж, хамтлагаас гарахыг шаардсан сэтгэгдэл ихээр ирэх болсон байна. Мөн тус хамтлагийн дууг плэйлистнээсээ устгаж дахин сонсохгүй гэх сэтгэгдлийг бичин бойкотлож эхэлжээ.


Сэтгэгдэл ( 0 )