Францын тансаг зэрэглэлийн брэнд болох Chanel Солонгосын Сөүл дэх татваргүй барааны дэлгүүрээ татан буулгахаар шийджээ. Ирэх гуравдугаар сараас эхлэн тэд дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зогсоох аж.
Олон улсын тансаг зэрэглэлийн брэндүүд нэр хүндээ хадгалахын тулд татваргүй барааны дэлгүүрүүдээс бараагаа татаж эхэлсэн. Учир нь татваргүй барааны дэлгүүрийнхэн хэт их хөнгөлөлт хүсдэг, мөн Хятадын Daigou-с ирсэн худалдаачидтай холбоотойгоор ийнхүү хаах шийдвэр гаргасан байна.
Хятад худалдаачид Солонгосоос авсан жинхэнэ бүтээгдэхүүнүүдээ эх орондоо аваачин хуурамчаар нь солин худалддаг бөгөөд Солонгос дахь татваргүй барааны дэлгүүрийн барааны 90 орчим хувийг тэд худалдан авдаг байна.
Өнгөрсөн жил "Rolex", "Louis Vuitton" зэрэг брэндүүд ижил шалтгааны улмаас мөн дэлгүүрээ хаажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Tegeed hyataduud solongosd gai boloo gesen vg vv