"Netfix"-ийн нэгдүгээрт бичигдэж байгаа "All Of Us Are Dead" цувралд Солонгосын хамгийн эмгэнэлт ослуудын нэг болох "Севол" гатлага хөлөг онгоцны ослын үеэр болсон үйл явдлаас сэдэвлэсэн хэсэг гардаг байна.
"Севол" хөлөг онгоц 2014 оны 4-р сарын 16-нд Чежш арлыг зорин замдаа гарсан ч харамсалтай нь замдаа живсэн юм. Тус ослын үеэр 476 хүнээс 306 нь амь үрэгдсэн бөгөөд дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид байсан юм.
Хөлөг живж байх үед усан онгоцонд болж байсан үйл явдлыг зарим сурагчид гар утсандаа бичлэг болгон үлдээсэн байдаг. Мөн амь үрэгдсэн сурагчдын дурсгалд зориулан бичсэн шар туузан дээрх гар бичвэрүүд зэрэгтэй төстэй үйл явдал "All Of Us Are Dead" цуврал дээр гардаг байна.
Бичлэг
Сэтгэгдэл ( 0 )