Реппэр Кэни Уэстийн найз бүсгүй, жүжигчин Жулиа Фокс реалити шоуны од Ким Кардашъяаныг дуурайж хувцасладаг гэх шүүмжлэлд өртөөд буй.
Зарим хүмүүс түүнийг олны анхаарал татах гэж ийм үйлдэл хийсэн гэдэг бол зарим нь Кэни Уэстийн сэтгэлийг татах нэг арга нь хэмээн үздэг. Харин энэ бүх маргааны ард Кэни Уэст байсан аж.
Тэрбээр жүжигчин бүсгүйн хувцасны шүүгээг тэр чигт нь шинэчлэсэн гэж хэлж болно. Зочид буудлын өрөө дүүрэн Дизель брэндийн хувцас бэлэглэж, экс эхнэрийнхээ өмсдөг байсантай ижил хувцаснуудаар шүүгээг нь дүүргэжээ.
Энэ тухай жүжигчин бүсгүй "Бид ижил дүр төрхийг бүрдүүлсэн. Тэр хувцаснуудыг өмнө нь Ким өмсөж байсан гэдгийг би мэднэ. Нөгөө талаас бодож үзвэл Кэни Кимд хэр хэмжээнд нөлөөлж чадсныг хараад үнэхээр гайхалтай санагдсан" хэмээсэн байна. Эцэст нь тэрбээр найз залуугийнхаа сонирхдог төрлийн эмэгтэй байхад огт харамсахгүй байгаагаа дурджээ.
Кэни Уэст жүжигчин бүсгүйн төрсөн өдрөөр ховор төрлийн Биркин цүнх түүнд болон түүний найзуудад бэлэглэсэн бөгөөд өмнө нь тус брэндийн цүнхийг Кимд ч мөн бэлэглэж байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Shine naiz busgui n saihan amitan bn shd.Yun Kim
Vertigo kinog sanagduulchihlaa