УБТЗ-ын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа

2022 оны 02 сарын 11

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид, 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт зориулсан "Авлигын эсрэг цахим сургалт"-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар "Авлигын шалтгаан нөхцөл", "Авлигын хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь", "Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт" зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, анхаарбал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцон ач холбогдолтой сургалт боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top