TVN болон Netflix-ийн хамтарсан "Crash Landing On You" драмын гол дүрийн жүжигчид болон Хён Бин, Сон Еэ Жин нар ирэх 3-р сард хуримаа хийхээр болсноо албан ёсоор зарлалаа.
Энэ тухай жүжигчин Хён Бин өөрийн харьяалагддаг "Vast" энтертайнментийн инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн бөгөөд мэдэгдэлдээ "Сайн байна уу. Хён Бин байна. Бүгдээрээ сайн байна уу. Намайг хайрлаж халамжилж, асар их хайр хүндэтгэлийг хүлээлгэсэн та бүхнийгээ амьдралын минь хамгийн чухал шийдвэрийн тухай хамгийн түрүүнд мэдээсэй гэж хүсэж байна.
Та бүхний зарим нь таамаглаж байгаа байх. Тийм ээ, би гэрлэхээр шийдсэн бөгөөд амьдралынхаа хоёр дахь чухал хэсэгт болгоомжтойгоор орох гэж байна. Намайг үргэлж инээлгэдэг эмэгтэйтэй ирээдүй рүү хамт алхана гэж амласан. Драма дээрх Жонгүг, Сэри хоёр анхны алхмаа хамтдаа хийхээр болсон. Өнөөг хүртэл бидэнд өгсөн халуун хайр, дулаан харцаа үргэлжлүүлэн бидний энэхүү алхмыг дэмжинэ гэдэг итгэлтэй байна. Дараа уулзах хүртлээ бүгдээрээ эрүүл энх, аз жаргалтай байгаарай" хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )