Реппэр Снүүп Дог хэдийгээр Канье Уэсттэй найз ч гэсэн түүнээс хэзээ ч загварын зөвлөгөө авахгүй гэв. Түүнээс Каньегийн өмсдөг Red Ring Boots-ийг өмсөх үү хэмээн асуухад шууд л "үгүй" хэмээх хариулсан байна.
Энэ тухай саяхан өгсөн ярилцлагадаа тэрбээр "Би тэр том өгзөгт хараал идсэн сансрын гутлыг нь энэ дэлхий дээр өмсөх ямар ч боломжгүй. Яахав цорын ганц тохиолдол байж болох юм. Хэрэв би Empire State Building-ээс матраар дүүрсэн нуур луу үсрээд, тэндээс амьд гарахын тулд тэдэн дээр гишгэж гарах шаардлагатай болсон үед л өмсөх байх. Гэхдээ дахин хэлье. Тэр хараал идсэн гутлыг би хэзээ ч өмсөхгүй" хэмээсэн байна.
Канье Уэстийн өмсдөг загвар аль хэдийн дэлгүүртээ худалдаалагдаж дууссан бөгөөд онлайн худалдааны сувгуудад 2500-3000 ам.долларын үнээр цөөхөн ширхэг зарагдаж байгаа аж. Өдөр тутамдаа, болон улаан хивсний ёслолд, болзоонд ч өмсдөг энэхүү гутал нь бат бөх, бөгөөд олон жилийн эдэлгээ даах чанартай гэдгээрээ алдартай юм.
.png)

Сэтгэгдэл ( 4 )
Scoop dog ийн зөв шүү их сайхан хар эр хүн
Hugiin bahail
Kk iim xachin gytal umsux gej saixan l baodag bxdaa
иш зайлуул, манайхны данхар толгойт яалуу гутал шиг л юм байна ш дээ, ямар ацных нь 3000 доллар