Барбадосын гүнж, Fenti Beauty-ийн үүсгэн байгуулагч дуучин Рианнагийн бие давхар үеийн хувцаслалт олны анхаарлыг ихээр татаж байна. Дуучин бүсгүй өнгөрөгч лхагва гарагт Санта Моникад байрлах Жиоржио Балдигийнд оройн зоог барьсан бөгөөд энэ үеэрээ 2000-аад оныг санагдуулам имиж бүрдүүлжээ.
Fendi брэндийн арьсан хантааз, шигтгээтэй хөхний даруулга, өндөр суудалтай жийнсэн өмд, жийнсэн оруулгатай үслэг хүрэм давхарлан өмсжээ. Мөн Рэймонд шигтгээтэй бөгж, 50.335 ам.доллараар үнэлэгдэх Патчаравипа алмаазан зүүлт, Dior-ийн цүнхээр гоёсон байна.
Ингээд түүний бие давхар үедээ бүрдүүлсэн имижээс сонирхуулъя.
Сэтгэгдэл ( 0 )