Бээжингийн олимпын билэг тэмдэг болсон эгдүүтэй дүр төрх бүхий пандад хүн бүхэн хайртай байв. Гэхдээ ярьж эхлэх хүртэл нь. Bing Dwen Dwen хэмээн нэрлэгдсэн уг баавгай мягмар гарагт хятад улсын төв телевиз болох CCTV-ээр цацагдсан нэвтрүүлэгт эр хүний бүдүүн хоолойгоор ярьсан аж. Энэ нь олон нийтэд таалагдаагүй бөгөөд олон хүний эсэргүүцэлтэй тулгарчээ.
Зарим хүмүүс үүнийг жигшүүртэй явдал гэж үзэж байгаагаа Weibo сайтаар дамжуулан илэрхийлж эхэлсэн байна. Тус флатформ дээр түүний дуу хоолойн тухай бичсэн нэгэн сэтгэгдэл 20 мянга гаруй удаа репост хийгдсэн бөгөөд CCTV уг нэвтрүүлгийн танилцуулгыг лхагва гарагт вебсайтнаасаа устгасан аж.
Мөн Weibo дээрх "Bing Dwen Dwen ярьж эхлэв" хэмээх хаштагийг хориглосон нь хүмүүсийн эсэргүүцлийг сааруулсан байна.
Нэгэн хэрэглэгчийн бичсэнээр түүний дүрс бүхий түлхүүрийн оосор худалдан авах гэтэл дунд насны эр хүний хоолой санаанд нь шууд буусан тухай дурдсан аж. Хүмүүсийн төсөөлөлд байдаг эгдүүтэй бяцхан панда ямар нэгэн хүйсгүй, мөн дуу хоолойгүй байх нь тэдэнд илүү дээр хэмээн үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )