Өмнөд Солонгосын жүжигчин Пак Шин Хэ өөрийн инстаграм хуудаснаа тус улсын үндэсний хувцас болох Ханбугтай зургаа нийтэлсний дараа цахим халдлагад өртжээ.
Тэрээр "Ханбуг, Солонгосын үндэсний хувцас. The Royal Tailor киноны үеэр хангалттай өмссөн гэж боддог ч дахин өмсөхөд таатай байна" хэмээсэн байх бөгөөд түүний энэхүү зурган дор Хятадын интернэт хэрэглэгчид сэтгэгдлээ бичиж эхэлжээ.
Тэд хэлэхдээ "Ханбуг бол Хятадын үндэсний хувцасны сайжруулсан хувилбар" гэх утга бүхий сэтгэгдэл бичиж эхэлсэн бөгөөд ханбугтай холбоотой маргаан мөд тасрахгүй нь бололтой.
Учир нь саяхан болсон Бээжингийн олимпын нээлт дээр Хятадын 56 үндэстний төлөөлөл төрийн далбаагаа гараас гарт дамжуулан аялуулсан бөгөөд энэ үеэр ханбугтай эмэгтэй тэдэн дунд зогсож байсан нь багагүй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүнээс үүдэн Өмнөд Солонгосын алдартнууд үндэсний хувцас болох ханбугтай зургаа өөрсдийн цахим хуудаснаа нийтлэн, тус хувцсыг өөрсдийн үндэсний хувцас хэмээн олон нийтэд таниулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 6 )
Хөрш зэргэлдээ ази үндэстэнгүүд мөн бүгд л хэн нэгний эрхшээлд байсан учраас соёлын нөлөө нь нөгөөдөө дамжсан тиймээс энэ манай үндэсний хувцас гэхэд хэцүү
юань улсын нөлөөгөөр ташуу энгэртэй дээлийг мин хан үндэстэн Монголчуудаас авсан ханбуг бол Монгол хувцас
neg nomnoos unshij bsan solongosruu mongolchuud dairj ezlen awaad bhad ni ohin hvvhnee buzarluulahgvi geed hogshid ni jiremsen gedestei haragdahuuts huwtsas omsvvleed yawhad mongolchuud oirtodggvi bsan geed tegeed emegtei vndesnii huwtsasnii vvsel bii bolson gd
er n mongoloos garaltai huwtsasnuud shvv
Энэ хужаа хувалзууд нэртэйгээр нь дэлхий манайх гээд орилох хэрэгтэй болж дээ
сайн тодруулбал со, хятад хувцас бүгд монголоос эхлэлтэй шүү дээ.