Дэлхийн хамгийн РОМАНТИК 13 газар

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Жилийн аль ч улиралд романтик мэдрэмжээ хадгалдаг газрууд гэж бий. Оюу өнгөөр гэрэлтэх ус, далайн эргийн цагаан элс, үзэмж төгс байгалийн үзэсгэлэн, өвөрмөц хийц бүхий байшин барилгатай газар хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөх хүсэлтэй байгаа танд дэлхийн хамгийн романтик гэгддэг 13 газрыг танилцуулж байна. 

1. Мальдивын арлууд 

Мөрөөдлийн арал гэгддэг Мальдивын арлууд наран шарлагын газар, далайн эрэг, далайн амьтад зэргээрээ ихэд алдартай. 1000 гаруй арал, 100 гаруй амралтын газраас сонголтоо хийн амрах боломжтой бөгөөд моторт завь болон усан онгоцоор тус эргүүд дээр очих боломжтой байдаг аж. 

 

 

2. Франц улс Quebеc хот 

St. Lewrence голын дагуу орших энэхүү хот хуучны европ маягийн үзэмжтэй бөгөөд тус хотын ресторанууд Францын хаанаас ч оломгүй амтат хоолоор үйлчилдэг байна. 

 

 

3. Итали, Тоскан шилтгээн 

Энэхүү газар нь усан үзмийн талбайгаараа алдартай. Дэлхийн хамгийн шилдэг дарс үйлдвэрлэгч энэхүү газарт 18-р зууны үеийг санагдуулам тансаг зэрэглэлийн таван зочид буудалд бууж, кипарис модоор бүрхэгдсэн толгод дээрээс нар жаргахыг харангаа тансаг дарс шимэн суух боломжтой. 

 

 

4. Хавайн арлууд 

Бал сараа тэмдэглэхэд хамгийн тохиромжтой газруудын нэг гэдгээрээ түлхүү танигдсан Хавайд үзэсгэлэнт хүрхрээ, төгс төгөлдөр далайн эрэг, уулс зэрэг нь хүмүүсийн сэтгэлийг эрхгүй татдаг бөгөөд усанд сэлэх, шумбах хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой газар ажээ. 

 

 

 5. Өмнөд Каролина, Чарлстон 

Өвөрмөц чулуун гудамжаар алхан, далайн эргийн ресторанд оройн зоог барьж, түүхийн дурсгалт газруудаар сүйх тэрэгтэй аялж, 400 жилийн настай царс модны доор нар жаргахыг харахыг хүсвэл уг газрыг зориорой.  

 

 

6. Өмнөд Африк, Боствана 

Хэрэв зэрлэг байгалд дуртай бол энэхүү газар маш сонирхолтой бөгөөд романтик байх болно. Зэрлэг ан амьтад болон нар  жаргахыг харж, одтой тэнгэрийг зотон майхан дотроос харах боломжийг энэхүү газар танд олгох болно. 

 

 

7. Франц улс, Парис хот

Дэлхийн хамгийн романтик газрыг нэрлэ гэвэл Парисыг нэрлэх хүн олон. Энэхүү хотыг зорих гэж байгаа бол хүмүүсийн тэр бүр мэддэггүй газруудыг зорин очоорой. Тус хотын гудамж болон кафе, ресторанууд нь хамгийн романтик газар гэгддэг байна. 

 

 8. Турк улс, Истанбул хот 

Ази, Европыг холбосон Босфорын хоолой болон Цэнхэр сүм, Айя София зэрэг алдартай газруудаар дүүрэн энэхүү хот яахын аргагүй романтик мэдрэмж төрүүлнэ. 

 

 

9. Вьетнам, Хой Ан

Тус улсын төв эргийн Хой Ан хот эртний сүм хийдүүд дэлгүүр болон байшингаар дүүрэн. Мөн олон төрлийн дэнлүү нь романтик мэдрэмжийг төрүүлэх бөгөөд хоолоороо ч мөн алдартай аж. 

 

 

10. Франц, Бора бора арал 

Олны хөлөөс хол байхыг хүсэгчдэд энэхүү газар төгс тохирно. Өмнөд тэнгисийн эрдэнийн чулуу хэмээн нэрлэгддэг уг газар далайн эргийн амралтын газруудаараа тун ч алдартай. Энэхүү газар дэлгүүр хэсэн шүхрээр үсэрч, рашаан сувилалд амрах боломжтой. 

 

 

11. Итали, Венец хот

Хэдийгээр олон хүнтэй ч энэ нь Венецээс татгалзах шалтгаан биш. Хүний хөлөөс зайдуу орших зочид буудлуудад тухлан, алдартай дэлгүүрүүдээр хэсэж, рашаан сувилалд амарч, онцгой дүр төрх бүхий гудамжаар алхан амтат хоол болон дарс шимэн суух боломжийг энэхүү хот хосуудад олгодог байна. 

 

 

12. Аргентин, Буэнос- Айрес

Танго бүжиг, 93 төрлийн сарнай цэцгийн хүрээлэн, голын эрэг дагуух зоогийн газар зэргээрээ алдартай тус газар романтик ангилалд багтах нь гарцаагүй. Энэхүү газарт оройн цагаар амьд хөгжим, танго бүжгийн тоо томшгүй олон төрлийн шоу болдог бөгөөд хайрттайгаа хамт цагийг зугаатай өнгөрөөх шилдэг сонголтуудын нэг юм. 

 

 

13. Япон улс, Киото 

Японы хуучин нийслэл Киото хот нь газар нутаг, түүх, хоолны соёл, эелдэг харилцаагаараа алдартай. Уг хотын дундуур хэд хэдэн горхи урсдаг бөгөөд интоорын мод цэцэглэх үеэр энэхүү газар очих нь хамгийн романтик сонголт болох нь гарцаагүй. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top