Викториа Бекхэм 25 жилийн турш НЭГ ТӨРЛИЙН хоол иджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

"Spice Girls" хамтлагийн гишүүн Викториа Бекхэм 25 жилийн турш ердөө нэг л хоолоо идэж байгаа тухай түүний нөхөр Дэвид Бекхэм ярьжээ. 

Тэрээр хэлэхдээ "Тэр зөвхөн шарсан загас, жигнэж болгосон ногоо л иддэг. Өөр сонголт хийнэ гэдэг тун ховор. Тэр тавган дээрх зүйлээс минь хуваалцаж байсан цор ганц тохиолдол нь Харперийг тээж байсан үе нь юм. Үнэхээр гайхалтай. Тэр үдэш миний хамгийн дуртай үдэш. Тэнд яг юу байсныг нь санахгүй байгаа ч тэр дахиж хэзээ ч иддэгээсээ өөр зүйл идээгүй гэдгийг мэдэж байна.

Би амттай хоол, дарсанд их дуртай. Ямар нэгэн сайхан амттан идэж байхдаа хэн нэгэн үүнийг туршиж үзээсэй гэж байнга хүсдэг. Харамсалтай нь би сүүлийн 25 жилийн турш зөвхөн нэг л төрлийн хоол идэж байгаа эмэгтэйтэй гэрлэсэн. Тэр шарсан загас, жигнэсэн ногооноосоо холдох нь тун ховор" хэмээн "River cafe Table 4" подкастад оролцох үеэрээ дурджээ.

Түүний хоолонд ямар ч  төрлийн тос болон соус ордоггүй гэнэ. Энэхүү хатуу гэж хэлж болохуйц хоолны дэглэм нь түүний гоолиг биеийн нууц ч байж мэднэ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(139.5.219.62) 2022 оны 02 сарын 16

Tsaaa chini aihtaraa

0  |  0
Намуунаа Т.(66.181.161.104) 2022 оны 02 сарын 18

Загасны тос болон авокадо ногоо нь цнвэр тос агуулдаг учраас зөнөгрөхгүй байхаа

4  |  0
Зочин(66.181.177.25) 2022 оны 02 сарын 18

Тос огт идэхгүй бол эрт зөнөгрөнө дөө. Европт алцхаймер өвчлөлт их бдг нь өөх тосоо хорьсоноос үүдэлтэй шүү

8  |  4
Top