Реппэр Канье Уэст экс эхнэрээ эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан удаа дараа илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл тэрээр энэ удаад экс эхнэртээ зориулан машин дүүрэн сарнай илгээжээ.
Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа илгээсэн бэлгийнхээ зургийг оруулсан бөгөөд машин дээрх үгсийн толгой үсэг нь Ким Кардашъяанд зориулагдсан гэдгийг илтгэж байв.
Харин Ким Кардашъяан энэ үеэр шинэхэн найз залуу Пет Дэвидсонтойгоо Валентины болзоонд яваад тун ч завгүй байсан аж. Пет Девидсон түүнд зочид буудлын өрөө дүүрэн цэцэг болон бэлэг сэлт бэлэглэсэн бөгөөд хосуудын үнсэлцэж буй зураг олон нийтийн сүлжээнд таржээ.
Канье Уэстийн хувьд жүжигчин найз бүсгүй Жулия Фоксоос салсан тухай эх сурвалжууд мэдээлэх болсон. Хамтдаа улаан хивсний ёслолд оролцож, өдөр бүр болзож байсан тэд ямар шалтгаанаас үүдэн хоёр тийш болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )